Баян-Өлгийн теннисчид УАШТ-ээс мөнгөн медаль хүртэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах
ширээний теннисний 54 дэх удаагийн тэмцээн болж байна.
Тус тэмцээнд Баян-Өлгий аймгаас 12 тамирчин оролцож байгаа. Өчигдөр болсон тэмцээний
багийн төрөлд А.Шынарбек дасгалжуулагчтай Эрчим клубийн тамирчид болох Өлгий сумын лаборатори 2 дугаар сургуулийн
сурагч Б.Мадина, 6 дугаар сургуулийн сурагч Т.Амина, Эмпати сургуулийн сурагч
А.Айбану нар мөнгөн медаль хүртлээ.
Харин өнөөдөр насны ангилал тус бүрээр ганцаарчилсан тоглолтууд болж байна.
Ташрамд сануулахад, Баян-Өлгий аймгийн теннисчдээс 1987 онд Ж.Алмагүл улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөгөөд
үүнээс хойш спортын тухайн төрлөөр медалийн буухиа тасалдаад байсан аж.