Сум дундын ойн анги мод тарих ажлын бэлтгэлийг хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-05 20:20:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Өлгий аймаг 20 сая мод тарихаар төлөвлөж байгаа.

Аймгийн Сум дундын ойн анги одооноос холбогдох бэлтгэл ажлыг хангаж, мод үржүүлгийн талбайн зооринд хадгалж байгаа улиас, бургас модны саваа мөчрийг харандаалж эхэлсэн байна.

Тус байгууллага энэ жил нийтдээ 70 мянган ширхэг саваа мөчир бэлтгэж зооринд мөсөөр хучин хадгалжээ. Энэ сарын 15-наас эхэлж эдгээр мөчрүүдийг Сум дундын ойн ангийн 40 га мод үржүүлэг, ногоон хэрмийн талбайд тарьж эхэлнэ.

Одоогоор талбайд бууц буулгах ажил өрнөж байгаа ажээ

相关新闻