Кума хөтөлбөрийн удирдагч О.Оюунтуяа соёлын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Герман улсад ажиллаж, амьдарч байгаа Соёлын элч, Кума хөтөлбөрийн удирдагч О.Оюунтуяагаар ахлуулсан баг, Сүхбаатар аймагт ажиллаж, соёлын байгууллагуудын
үйл ажиллагаатай танилцан, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, Соёл, урлагийн газрын дарга Х.Эрдэнэдэлгэр нартай уулзалт хийж, зураач Ё.Бадарчийн урлангаар зочлон, Угсаатны зүйн музей, Нийтийн номын сан, Хөгжимт жүжгийн театр, Сүхбаатар сумын улсын жишиг Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.













