Төрийн албаны шалгалтад 187 хүн хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтад 187 хүн бүртгүүлж өнөөдөр шалгалтдаа хамрагдсан байна. Хуваарийн дагуу шалгалт гурав хоног үргэлжилнэ.
Орхон аймагт төрийн албаны ерөнхий шалгалтад 2019 онд 42, 2020 онд
122, 2021 онд 156 хүн тэнцсэн бөгөөд нийт 320 хүн нөөцөд
бүртгэгдээд байна. Төрийн албаны нөөцөд
бүртгэлтэй иргэдээс тусгай шалгалт өгч тэнцсэн 66 хүн төрийн алба хашиж байна.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд 2019 оноос эхлэн
зохион байгуулж байгаа бөгөөд төрийн албанд ажиллах иргэдийн
нөөцийг бүрдүүлэх зорилготой юм.