"Туяа оройн тоо" - ны үеэр шагнал гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-29 10:43:34

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн баярын хүрээнд Булган аймгийн Цагдаагийн газраас  “Туяа оройн тоо”  - г зохион байгууллаа.

Энэ үеэр эрхэлсэн ажилдаа идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласан ажлыг нь үнэлж ахлагч бүрэлдэхүүнээс 12 алба хаагчийг хугацааны цолоор, Хутаг-өндөр сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Мөнхжаргалыг Хууль зүйн яамны “Цагдаагийн алдар” тэмдгээр, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Н.Сугарыг  Эрүүл мэнд, спортын яамны “Спортын дэд мастер цолоор, мөн Аймгийн Засаг дарга, Цагдаагийн газрын болон бусад байгууллагын шагналаар нийт 17 алба хаагчийг шагнаж урамшуулжээ. Ойн баярын өдөрлөгийн арга хэмжээг Сургалт дадлагын төвд зохион байгуулж, Цагдаагийн газрын алба хаагчид, өндөр настан тэдний гэр бүл, хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

П.Батням

 

相关新闻