“Дахин төлөвлөн барилгажуулах, дэд бүтэцжүүлэх төслүүд” анхдугаар зөвлөгөөн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-03-28 18:43:14
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Ирэх сарын нэгэнд Орхон аймагт Дахин төлөвлөн барилгажуулах, дэд бүтэцжүүлэх төслүүд анхдугаар зөвлөгөөн  болно. Зөвлөгөөнөөр Эрдэнэт хотод болон бусад аймагт хэрэгжих Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр болон хот дахин төлөвлөлтийн асуудлыг хэлэлцэнэ. Зөвлөгөөнд зургаан аймгийн төрийн болон хувийн хэвшлийн  68 байгууллагын 300 гаруй хүн  оролцоно.  

Орхон аймагт Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр нь өнгөрсөн онд  хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүний хүрээнд гэр хорооллын зарим багт хямд өртөгтэй орон сууц барихаар төлөвлөж байгаа юм. Мөн хот дахин төлөвлөлтийн хүрээнд Цагаанчулуут, Уурхайчин, Говил багт шаардлага хангахгүй байгаа барилга, объектуудыг буулгаж газрыг нь чөлөөлөн орон сууц барина. Түүнчлэн гэр хорооллын найман багт инженерийн дэд бүтэц байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хот төлөвлөлтийн хүрээнд Орхон аймаг хийж буй ажлаа танилцуулах юм. Уг зөвлөгөөнийг Барилга, хот байгуулалтын яам, Орхон аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулна.

 

相关新闻