Г.Наранбаатар “Тогтвортой гэр бүлийн харилцаа-тогтвортой амжилтын үндэс” сэдвээр лекц уншив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Сэтгэл зүйч, лектор Г.Наранбаатар Дундговь аймгийн ЗДТГ,
ГХБХБ-ын 80 гаруй алба хаагчдад “Тогтвортой гэр бүлийн харилцаа-тогтвортой
амжилтын үндэс” сэдвээр лекц уншлаа.
Лекцийг хандлагаа өөрчлөх, мэдээлэл боловсруулах, харизм
буюу бусдыг өөртөө татах урлаг, стресс менежмент гэсэн сэдвийн хүрээнд явуулсан
юм.
Сэтгэл зүйч, лектор Г.Наранбаатар “Хандлага нь хариу
үйлдэл үзүүлэх ур чадвар” гэж тодорхойлоод мэдлэг, боловсролоо амьдралдаа үйл
явц болгон ашиглах, мэдээлэл, тооцоо судалгаанд хэрхэн төвлөрөх, стресс тайлах
өөрт тохирсон аргыг олох нь өөрт нөлөөлж буй зүйлийг эерэг болгодог тухай болон харилцааны хомсдол хэрхэн үүсч
байдаг талаар сонирхолтой мэдээлэл
өгчээ.
Аймгийн Засаг даргын захирамжаар 2022 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн ЗДТГ, ГХБХБГ хамтран албан хаагчдад хандлагаа өөрчлөх, гэр бүлийн харилцааны үнэт зүйлс, харилцааны талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сэтгэл зүйч, лектор Г.Наранбаатарыг ийнхүү урьсан байна.