Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид Баян-Өлгий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-24 12:49:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид болох Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар энэ сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллаж, тус намын гишүүд, дэмжигчдэд өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Нэр дэвшигчид 17:00 цагт аймгийн Хөгжимт драмын театрт намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийв.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга Б.Бейсен нэр дэвшигчдэд бүргэдийн дүрс бүхий дурсгалын цаг гардуулж, сонгуулийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.   

相关新闻