Цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-21 16:29:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-нөөс цаг агаар тогтворгүй болж Говь-Алтайн нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурахыг УЦУОШТ-өөс анхааруулж байна. 

Тодруулбал, гуравдугаар сарын 22, 27-нд Алтайн уулархаг нутгаар, 23, 24-нд зарим газраар, 25-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Мөн хугацаанд салхи секундэд 6-11 метр, 23, 24-нд ихэнх нутгаар, 25-нд Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурахыг ард иргэдэд анхааруулав.

Агаарын температур гуравдугаар сарын 22, 23, 27-нд нийт нутгаар дулаан байх бөгөөд 24, 25-нд нийт нутгаар бага зэрэг хүйтэрч, Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 1-6 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх ажээ.


相关新闻