Нийгэмд үлгэр жишээ үзүүлж байгаа аавуудыг алдаршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-03-21 15:47:31
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс Жендэрт суурилсан хүний эрхийг хүндэтгэх аяны хүрээнд нийгэмд үлгэр жишээ үзүүлж байгаа аавуудыг алдаршууллаа. Үүнд үр хүүхдээ сайн өсгөж, хүмүүжүүлж байгаа болон ажил хөдөлмөр эрхэлж нийгэмд хувь нэмрээ оруулж буй аав, өрх гэрийг сонгожээ. Тухайлбал, 9 хүүхдээ мэдлэг, боловсролтой, хүмүүжилтэй өсгөж буй Г.Мөнхнаст,  5 хүүхэдтэй Т.Түмэн-Өлзий, гурван охинтой Г.Давааням, хоёр хүүхэдтэй Т.Пүрэвсүрэн, хоёр хүүхэдтэй Д.Давааням нарт аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлсэн юм. Дээрх аавуудын зарим нь өрх толгойлсон бөгөөд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ онцгой анхаардаг тухай  тэд ярьж байсан юм. 

相关新闻