Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах ажилд оролцох иргэдийг үдэж гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод гэр хорооллыг дахин төлөвлөх,
барилгажуулах төслийг хариуцсан ажиллаж байгаа “Андын зам констракшин” компанид
Баян-Өлгий аймгийн 500 иргэнийг ажиллуулах гэрээг саяхан аймгийн Засаг дарга
Д.Бауыржан болон компанийн удирдлагууд байгуулсан.
Тэгвэл энэ сарын 19-ний өдөр эхний
ээлжийн 45 иргэн ажилдаа орохоор Өлгий хотоос мордлоо.
“Андын зам констракшн” компанид ажиллахаар
явж байгаа иргэдийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч
С.Хонаев, ЗДТГ-ын дарга Б.Мухамед, ХХҮГ-ын дарга А.Галия нар амжилт хүсэж үдэн гаргалаа.