Цахилгаан эрчим хүчний гэрээгээ шинэчлэн хийхийг мэдэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-аас айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчний гэрээг шинэчлэн хийж, хэрэглэгчийн мэдээллээ шинэчлэхийг мэдэгдлээ.
Цахилгаан эрчим хүчний гэрээ хийхдээ хэд хэдэн бичиг баримтыг бүрдүүлэхийг анхааруулав. Тухайлбал, айл өрх:
-Өргөдөл,
-Иргэний үнэмлэхний хуулбар,
-Газар эзэмших гэрчилгээ,
-Багийн Засаг даргын тодорхойлолт,
-Тоолуурын гэрчилгээний хуулбар
Аж ахуйн нэгжүүд:
-Өргөдөл,
-Техникийн нөхцөл,
-Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
-Тухайн дарга, эрхлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар,
-Багийн Засаг даргын тодорхойлолт,
-Суурилагдсан тоног төхөөрөмжийн хүчин чадлын жагсаалт,
-Хэрэглэх цахилгаан эрчим хүчний захиалга /сар, улирал, жилээр/
-Цахилгаан эрчим хүчний төлбөрийн хэлбэр,
Холболт хийлгэх техникийн үйлчилгээний, зөвшөөрлийн хураамж төлсөн баримт,
-Тоолуурын гэрчилгээний хуулбар /байхгүй бол тоолуурын зураг угаалгаж ирэх/ гэх мэт материал бүрдүүлж, гэрээгээ шинэчлэн байгуулах ажээ.
Гэрээгээ хийгээгүй хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарлах болсныг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-аас мэдэгдлээ.