Тусгаарлах эмнэлэгт 21 иргэн хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-03-18 12:17:05

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдэн, он гарсаар бүртгэгдсэн халдварын тоо 5805 боллоо.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн Тусгаарлах эмнэлэгт 21 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүнд нэг, хүндэвтэр дөрөв, хөнгөн 12 иргэн байна. 

2022.03.17-ны өдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын гуравдугаар тунд 2 иргэн хамрагдсан бол 1, 2, 4 дүгээр тунд хамрагдсан иргэн байхгүй. Дархлаажуулалтад 2022 оны эхний өдрөөс хойш өссөн дүнгээр 4852 иргэн хамрагдсанаас 1 дүгээр тунд 43, 2 дугаар тунд 83, 3 дугаар тунд 2264, 4 дүгээр тунд 2462 иргэн хамрагджээ.

相关新闻