“Эх оронч үзэл, үндэсний бахархал” хичээл заалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Монгол цэргийн нэгдсэн холбооны Орхон аймаг дахь салбар холбооноос санаачлан “Монгол цэргийн баяр”-ыг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Эх оронч үзэл, үндэсний бахархал” сэдэвт хичээл заалаа.
Тус хичээл нь хүүхэд,
залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо
чухал гэдгийг ойлгуулж, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах
бахархлыг төрүүлэх зорилготой юм.
Хичээлийг чөлөөнд
байгаа бэлтгэл офицерууд болон одоо ажиллаж буй офицеруудын төлөөлөл заасан
бөгөөд нийт 20 гаруй сургуулийн 10,11,12 дугаар ангийн сурагчид
хамрагдлаа.
