Он гарсаар нас баралтын 50 тохиолдол бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний хоёр сарын байдлаар нас баралтын 50 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс нэг тохиолдлоор нэмэгдсэн байна.
Тэдгээрийн 56 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд нийт нас барсан хүний 14 буюу 28 хувийг хорт хавдрын, 4 буюу 28 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байна хэмээн Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
2022 оны эхний хоёр сарын байдлаар нийт 40 384 үзлэг хийснээс:
-18.9 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг,
-63.7 хувь нь өвчний учир амбулаторид,
-4.2 хувь нь идэвхтэй хяналт,
-710.9 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг,
-2.2 хувь нь гэрийн дуудлагын үзлэг эзэлжээ.
Мөн хугацаанд 1 794 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч үйлчилснээс 360 буюу 20.1 хувь алсын дуудлага, 39 буюу 2.2 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байгаа аж. Түүнчлэн аймгийн хэмжээнд 4 төрлийн 5421 цочмог халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн ба өмнөх оны мөн үеэс 5392-оор нэмэгджээ. Энэ нь коронавирусний халдвар гарсантай холбоотой бөгөөд нийт халдварт өвчний 5411 буюу 99.8 хувийг коронавирусний халдвар эзэлж байна хэмээн ЭМГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсээс танилцуулав.