Дарын сургуулийн баг аймгийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
Биеийн тамир, спортын газраас сагсан бөмбөгийн 2022 оны өсвөр үеийн аймгийн
аварга шалгаруулах тэмцээнийг Өлгий хотод зохион байгууллаа.
Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд ерөнхий
боловсролын сургуулиудаас эрэгтэй, эмэгтэй төрлөөр 31 баг, 248 тамирчин оролцож
хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээнд эрэгтэйчүүдийн төрлөөр Өлгий сумын Дарын
цогцолбор сургуулийн баг тэргүүлж, Эмпати, Бастама сургуулийн баг тамирчид
удаах байруудад орлоо.
Эмэгтэйчүүдийн төрлөөр Өлгий сумын Заид
сургуулийн баг 1 дүгээр байр, Дарын
цогцолбор сургуулийн баг 2 дугаар байр, 5 дугаар бүрэн дунд сургуулийн
баг 3 дугаар байрт шалгарав.
Харин нийлбэр дүнгээр Дарын цогцолбор
сургуулийн баг тэргүүлж, Өлгий сумын 2 дугаар лаборатори сургууль, Заид
сургуулийн баг тамирчид удааллаа.