"Цэвэр орчин – хоггүй Өлгий" аяныг 14 хоногийн хугацаанд өрнүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
Засаг даргын 2022 оны 144 дүгээр захирамжаар "Цэвэр орчин – хоггүй Өлгий" аяныг
энэ сарын 7-ны өдрөөс аймгийн хэмжээнд өрнүүлж байна.
Тус аян нь аймгийн орчны болон агаарын
бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг
сайжруулах, хог хаягдалгүй, цэвэр орчинд амьдарч хэвших, хүрээлэн
байгаа орчиндоо хог хаяхгүй байх зөв хандлагыг хүүхэд, залуучуудад хэвшүүлэх
зорилготой.
"Цэвэр орчин – хоггүй Өлгий" аян нь 14
хоногийн турш үргэлжилнэ. Аяны удирдамжид зааснаар,
- Төв
суурийн газарт нийтийн эзэмшлийн талбай, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын
хог хаягдлыг цэвэрлэн зайлуулах;
- Эзэнгүй
хог хаягдал, хогийн цэгүүдийг цэвэрлэх, дарж булах;
- Байгууллагын
дотор болон гадна талбайд стандартын шаардлага хангасан хогийн сав байршуулж,
тогтмол суллаж цэвэрлэн ариутгал хийж хэвших;
- Байгууллагын
гадна орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон
байгууламжийн хогийг тогтмол цэвэрлэх, орчноо бохирдолгүй цэвэр байлгах ажлыг
сумдын Засаг дарга, албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагууд хариуцан
зохион байгуулах юм.