Хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдэд бионик гар бэлэглэхээр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. “IT, BUSINESS AND INNOVATION DAYS - ERDENET 2022” үйл ажиллагаанд 40 гаруй байгууллага, хувийн хэвшил оролцож, мэдээллийн технологи, бизнес, инновацын нийт 20 илтгэл, хэрэгжиж эхлүүлсэн 10 төсөл, Эрдэнэт хотод инновац нэвтрүүлэн үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдүүлэх боломжтой хамтран ажиллах 20 байгууллагын төслийг танилцууллаа. Уг үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Д.Батлутын санаачилгаар “Эрдэнэт ШУТП” ОНӨААТҮГ, аймгийн ЗДТГ, БШУЯ, ЦХХХЯ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулсан юм.
Энэ үеэр мэдээлэл, технологийн үзэсгэсэн гарсан бөгөөд “ICT-EXPO”-гийн бионик
гар, Зэв
дижитал музей, робот машин, лего робот, бөмбөг шидэгч машин, шимт
боловсролын хөтөлбөр зэрэг технологи, инновацын 40 орчим байгууллага бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Үзэсгэлэнгийн үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бионик гарыг хийсэн “Сим Бионкс” компаниас Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдэд энэхүү гарыг бэлэглэхээр боллоо. Энэхүү гар нь хүний өдөр тутамдаа хийдэг найман төрлийн үйлдлийг 90-95 хувийн гүйцэтгэлтэй хийх чадамжтай. Хүний хөдөлж буй булчингаас мэдээлэл аваад сенсороор дамжуулан програмын код болгосноор уг гар нь тус үйлдлүүдийг хийдэг байна. Ийм бионик гар дэлхийн зах зээл дээр хамгийн хямддаа 13 мянган ам.доллар байдаг аж. “Сим Бионкс” ХХК, “Хүүхдийн энгийн мөрөөдөл ТББ-тай хамтран “Энгийн мөрөөдөл” хэмээх төсөл эхлүүлэн хандив цуглуулж, нэг жилийн хугацаанд 50 хүүхдэд бионик гар бэлэглэхээр ажиллаж байна.