Хакатоны 3 шилдэг оролцогч тус бүрт 10 сая төгрөгийн шагнал олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-03-14 17:49:56
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт анх удаа зохион байгуулсан Мэдээллийн технологи, бизнес, инновацын өдрүүд өдөрлөгийн үеэр 30 сая төгрөгийн шагналтай Хакатон уралдаан боллоо. Уралдаанд 30 гаруй залуус бүртгүүлснээс 12 баг шалгарч, өдөрлөгийн үеэр өөрсдийн төслөө танилцууллаа.

Мэдээллийн технологийн стартапыг хөгжүүлэх, тэдний шинэ санал санаачилгыг хэрэглээнд нэвтрүүлэх зорилготойгоор зохион байгуулсан уг хакатоноос шилдэг 3 баг шалгарч тус бүр 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг авсан юм. Тодруулбал, шилдэг төслөөр Б.Мөнхболдын "Дусал эрчим хүч", Э.Дандарын  "Bubble Laundry" өөртөө үйлчлэх угаалгын газар, "DERGED" цахим худалдааны аппликейшн шалгарлаа. 

Түүнчлэн,  ERDENET24, Derged app, Смарт систем, Вее зэрэг төсөлд ICT GROUP, Ора металл ХХК, Мобиком корпораци хамтран ажиллах, дэмжих санал тавьж хөрөнгө оруулалт татаж чадсан юм.

相关新闻