Судалгаа үйлдвэрлэлийн"Бизнес инкубатор-1" цогцолбор ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-03-14 11:42:09
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Эрдэнэт ШУТП" ОНӨААТҮГ-ын дэргэд  "Бизнес инкубатор-1" судалгаа үйлдвэрлэлийн цогцолборын барилга ашиглалтад орлоо.

Тус цогцолбор ашиглалтад орсноор судалгаа, шинжилгээ, туршилтын суурь бааз болж, гарааны бизнесүүд ажлын байраар хангагдах боломж бүрдэж байна.

Бизнес инкубатор нь 1700 м2 талбайтай, орон нутгийн төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүн Д.Батлут, Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулиуд, мэдээллийн технологийн байгууллагын удирдлагууд тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо. Аливаа хөгжингүй орны хөгжлийн шийдэл нь технологи, инновацыг дэмжиж, шинжлэх ухаан технологийн паркуудыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, төрийн бодлогыг чиглүүлсний үр дүнд бий болсон. Бид ч мөн энэ чиглэлд анхаарч, импортоос экспортод чиглэсэн үйлдвэрлэгч улс болж, технологи инновац төвтэй хөгжлийн эхлэлийг шинжлэх ухаан, технологийн парк хөгжүүлэлт гэж харж буйг зочид төлөөлөгчид онцолж байлаа.

 




相关新闻