Эмч, сувилагчдын амрах өрөөг тохижуулж өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Н.Учралын санаачилгаар улсын хэмжээнд сувилагч нарын 400 амрах өрөө тохижуулах төсөл эхэлсэн.
Тус төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны удирдлага,
тэргүүлэгчдийн дэмжлэгээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн болон эмч, сувилагчдын амрах
өрөөг бүрэн тохижуулж өнөөдөр хүлээлгэн өглөө.
Уг арга хэмжээний нээлтэд Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Маншук, дэд
дарга А.Данабек, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн НАМЗХ-ны Тэргүүн Г.Төгөлдөр, аймгийн НАМЗХ-ны
тэргүүн К.Нурболат, Удирдах зөвлөлийн гишүүн О.Серик нар оролцов.
НАМЗХ-ны дээрх "Гэрэлтэх эхлэл"
төслийн хүрээнд цаашид 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн
байгууллагын ажилчдын амралтын өрөөг тохижуулах ажээ.