“Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь” форум маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-03-10 19:01:09
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас  зохион байгуулж буй Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь форум маргааш эхэлнэ.

Тус форумаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах гарцын талаар хэлэлцэх юм.

Фрумд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон орон нутгийн төр захиргааны байгууллагын төлөөллүүд оролцоно.

Өнөөдөр форумд оролцох зочдыг хүлээн авч тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцууллаа. Харин маргааш Соёл урлагийн цогцолборын их танхимд форумын үйл ажиллагаа эхэлнэ.

Форумын эхний хэсэгт Эрдэнэт үйлдвэрийн өчигдөр-өнөөдөр-маргааш, Шинэ сэргэлтийн бодлого аж үйлдвэрийн салбарт хэрэгжих нь, Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан хууль, эрх зүйн шинэчлэл, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн өмчит компаниудын үүрэг, оролцоо, болон Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаа зэрэг олон сэдвийн хүрээнд илтгэл танилцуулах юм.

Түүнчлэн их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа дэд сэдвийн хүрээнд Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэхэд худалдан авах ажиллагаа, хууль эрх зүйн орчны өөрчлөлтүүд, Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаа болон Их бүтээн байгуулалт, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд үүссэн сорилтууд, цар тахлын нөлөө, Томоохон төслүүдийн үр өгөөж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн шийдэлд хүрч, уриалга гаргана.

 

 

 

 

相关新闻