Өмгөөлөгчдийн зөвлөлийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч
Б.Оюу-Эрдэнээр ахлуулсан ажлын баг энэ сарын 9-нд Дундговь аймагт ажиллалаа.
Энэ үеэр аймгийн удирдлагуудтай уулзаж, санал бодлоо солилцжээ.
Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг
дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Баярсайхан,
Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Д.Долгорсүрэн болон хуулийн байгууллагын
удирдлагууд оролцсон юм.
Монголын өмгөөлөгчийн холбоо нь “Өмгөөллийн тухай хууль”
батлагдсантай холбоотойгоор 21 аймагт ажиллаж байгаа бөгөөд орон нутаг дахь
өмгөөлөгчдийн зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, төрийн байгууллагатай
хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон байна.
Түүнчлэн орон нутгийн удирдлагуудын зүгээс Өмгөөлөгчдийн
зөвлөлийг байртай болгох асуудлыг судалж дэмжих, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан
сэргийлэх, иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх болон бусад үйл ажиллагааг
хамтран хэрэгжүүлэх боломжтойг онцолж, уулзалтаас гарсан санал дүгнэлтийг
үндэслэн цаашид төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллахаар болжээ.