Багцаар 1.1 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаагаар нийт 23,753,370,644.6 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 67 компанийн 6.2 сая ширхэг хувьцааг 1.4 тэрбум төгрөгөөр арилжлаа.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй
арилжаалагдсан үнэт цаасууд:
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн
дүнгээр гаргав.
Багцын арилжаагаар 1.1 сая ширхэг хувьцааг 16,490,001,050 төгрөгөөр арилжив.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 5,283 ширхэг, ам долларын 9,683 ширхэг бондыг нийт 518,876,561 төгрөгөөр арилжив.
Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 135,092 ширхэг нэгж эрхийг 67,415,752.28 төгрөгөөр арилжлаа.
3 дугаар сарын
4-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 5,582,234,042,851.03 төгрөг
болсон бол ТОП-20 индекс 39254.26 нэгж болж өмнөх 7 хоногоос 1.24 хувиар
өссөн үзүүлэлттэй байна.