"Наурызын гоо бүсгүй-2022" тэмцээн зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-04 19:57:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар, Төв номын сан хамтран казахын ард түмний хаврын баярыг тохиолдуулан "Наурызын гоо бүсгүй-2022" тэмцээн зохион байгуулна.

Тус тэмцээн нь ард түмний дундаас авьяас чадвартай охид бүсгүйчүүдийг таниулах, үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой юм.

Тэмцээнд 17-25 насны охид бүсгүйчүүд оролцох боломжтой. Тэд мэдлэг чадварын асуулт, гоц үзүүлбэр, үндэсний хувцасны зохицол, өв соёл, зан заншлын мэдлэг, тайзны соёл зэрэг үзүүлэлтүүдээр хоорондоо өрсөлдөх аж.

Оролцох хүсэлтэй иргэдийг энэ сарын 14-18-ны өдрүүдэд аймгийн Төв номын санд бүртгэх ба тэмцээнийг 19-ний өдөр Хөгжимт драмын театрт зохион байгуулна. 

相关新闻