Тэгш хамруулах боловсролыг дэмжих сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-04 17:45:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслийн хүрээнд Дундговь аймгийн зорилтот сургууль, цэцэрлэгийн “Дэмжлэг”-ийн багийн  гишүүд, БШУГ-ын дарга, мэргэжилтнүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав. Сургалтад 25 хүн хамрагджээ.

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр тус төслийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Говийн Ирээдүй цогцолбор сургууль болон 3 дугаар цэцэрлэгт хэрэгжүүлж байгаа юм.  

Энэхүү сургалт нь сургууль, цэцэрлэгийн дэмжлэгийн багийн гишүүдэд холбогдох хууль, журам, түүгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх мэдлэг олгох, БШУГ-ын ажилтнуудын тэгш хамруулсан сургууль, цэцэрлэгүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилготой аж. 

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдэд тэгш хамран сургах боловсролын талаарх мэдлэг олгосон байна. 

相关新闻