Сайншанд сумын “Манлай ээж” нарыг тодруулж алдаршуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь/МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ, нэгдүгээр багийн Ажлын алба хамтран олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сумын хэмжээнд "Эмэгтэйчүүд бид хамтдаа" чуулга уулзалтыг зохион байгууллаа.
Чуулга уулзалтын үеэр олон хүүхэд төрүүлж, үр хүүхдээ эрүүл саруул өсгөж хүмүүжүүлсэн эхчүүдийг алдаршуулж сумын манлай ээжээр өргөмжилсөн юм. "Манлай ээж"-ээр Сайншанд сумын нэгдүгээр баг иргэн Балчингийн Загдсүрэн, II багийн иргэн Шагдарсүрэнгийн Тогтохсүрэн, III багийн иргэн Шаравын Улаанмаам, IV багийн иргэн Чойжилсүрэнгийн Дашзэвэг, V багийн иргэн Сэвжидийн Нанжид, VI багийн иргэн Лидагийн Лачирмаа, VII багийн иргэн Дамдинжавын Магсармаа, VIII багийн иргэн Батсүхийн Цагаанцэцэг нарыг тодруулж алдаршуулсан байна. Мөн сумын шилдэг эмэгтэй, шилдэг эмэгтэй ажилтныг ч тодруулж өргөмжлөв.