“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” хэлэлцүүлэг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-02 16:55:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, ГБХЗХГ хамтран “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт 15 сумын төрийн албан хаагч, төрийн бус байгууллага, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 100 орчим хүн цахимаар болон танхимаар оролцсон байна.

Оролцогчид эрэгтэйчүүдийн манлайлал, үлгэр, дуурайлал, оролцоо, тэдний дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн санал гаргаж, гарсан санал, зөвлөмжийг олон нийтэд хандсан уриалгад тусгуулахаар болжээ.

Тодруулбал, боловсролын системээр дамжуулан хөвгүүдэд эрүүл мэндийн зөв дадал хэвшил эзэмшүүлэх чиглэлийн агуулгыг сургалтын хөтөлбөрт оруулах, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газар байгуулах, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, үзлэг оношилгооны төвтэй болох, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах саналыг гаргасан байна.

Мөн тус хэлэлцүүлгээс олон нийтэд хандаж, гэр бүлийн орчинд аав хүний зөв үлгэр дуурайллыг нэмэгдүүлэх, долоо хоногийн 1 өдрийг эрчүүдийн үзэл бодол, саналаа солилцдог уламжлалт өдөр болгох, эрүүл зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн, хорт зуршлын хэрэглээ, стресс бухимдлыг дасгал хөдөлгөөнөөр багасгах зорилгоор фитнес, бүжиг, иогийн төвүүдийн тоог нэмэгдүүлэхийг уриалжээ. 

Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Ц.Мөнбат оролцож, оролцогчдын асуултад хариулж, санал бодлоо илэрхийлсэн байна. 



相关新闻