Орхон аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймаг “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд Орхон аймаг 2030
он хүртэл
20 сая мод тарих бөгөөд хөтөлбөрийн танилцуулга, хамтын ажиллагааны гэрээ байгуулах, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, зохион
байгуулалтыг танилцуулах зорилгоор “Ногоон
Эрдэнэт” зөвлөгөөн
зохион
байгууллаа.
Энэ үеэр мод тарих
болон мод үржүүлгийн газар байгуулах байршлын төлөвлөлтийг олон нийтэд танилцуулсан юм. Мөн “Тэрбум
мод”
үндэсний
хөдөлгөөнд
“Эрдэнэт
үйлдвэр”
ТӨҮГ-ын оролцоо
ямар байх талаар илтгэл танилцууллаа.
Орхон аймаг “Ногоон
Эрдэнэт”
хөтөлбөрийг
2030 он хүртэл
2 үе шаттайгаар
хэрэгжүүлэх
бөгөөд
нийт 800 сая төгрөг
зарцуулна. Үүнээс 2022 онд 100 сая төгрөг
төсөвлөсөн
ажээ.
“Ногоон
Эрдэнэт”
хөтөлбөр
нь суурьшлын
бус газруудад үе шаттайгаар мод тарьж, ойн төгөл, зурвас байгуулах, жилд
ойжуулах талбайн хэмжээг 25 га-д хүргэх, хэрэгцээтэй тарьц, суулгацын нөөцийг
бүрдүүлж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилттой юм.
