Т.Ташкен тэшүүрийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын гүйлтийн тэшүүрийн насанд хүрэгчид, мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнд Баян-Өлгий аймгийг төлөөлөн оролцсон Улаанхус сумын 1 дүгээр сургуулийн багш Т.Ташкен хүрэл медаль хүртлээ.
Тэрээр 50-60 насны ангилалд 500, 1000 метрийн зайд хурд хүч, авхаалж
самбаагаа сорин өрсөлдөж, 500 метрийн төрөлд ийнхүү медальт байрт шалгарчээ.
Монголын Тэшүүрийн мастеруудын холбоо, Монголын тэшүүрийн холбоо хамтран
зохион байгуулсан уг тэмцээнд манай улсын өнцөг бүрээс 100 орчим тамирчин
оролцсон ажээ.