Бадминтон сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 283 тамирчин өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-02-26 16:53:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Сокол" ХХК-ийн нэрэмжит бадминтон сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн сарын 2 дугаар сарын 25-нд Мандалговь хотноо эхэллээ.
Тэмцээнд 14 аймаг, 4 клубийн 283 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.
Тус тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Монголын Үндэсний Олимпын хорооны дэд ерөнхийлөгч, Олон улсын Олимпын хорооны гишүүн, Монголын Бадминтон сонирхогчдын холбооны тэргүүн Б.Баттүшиг, "Сокол" ХХК-ийн захирал, Монголын Бадминтон сонирхогчдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Алтаншагай, Дундговь аймгийн Бадминтон сонирхогчдын холбооны тэргүүн Ж.Мөнхчулуун нар оролцжээ.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Монголын Бадминтон сонирхогчдын холбооны төлөөллийг хүлээн авч уулзан, тус спортыг аймагтаа хөгжүүлэхэд анхаарч дэмжин,  хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Бадминтоны Улсын аварга шалгаруулах тус тэмцээн маргааш өндөрлөж, аваргуудаа тодруулна. 

相关新闻