Хурандаа нарт хүндэтгэл илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад ажиллаж байсан болон одоо ажиллаж буй хурандаа нарт аймгийн удирдлагууд хүндэтгэл илэрхийлэв.
Монгол Улсад Хурандаа цол бий болж, олгож эхэлсний 86 жилийн ой, “Монгол хурандаагийн өдөр” өнөөдөр (2022.02.25) тохиож байгаа юм.
Хурандаа Хас-Очирын Рэгсүрэн, Шагдарын Нямбуу, Долгорын Жаргалсайхан, Довчингийн Мөнхбаатар, Цэндийн Түвшинжаргал, Тогоогийн Мөнхбаатар, Чагнаадоржийн Баяр, Баатарын Оюутболд, Гришийн Нэмэхбаяр, Жамбын Алтангэрэл, Цэрэн-Ойдовын Батхүү, Дарьсүрэнгийн Ууганбаяр нарт энэ өдөр хуралдаж буй аймгийн ИТХ-ын хуралдааны эхэнд хүндэтгэл илэрхийллээ. Энэ үеэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дээд шагнал “Соёрхол” одонгоор Д.Жаргалсайхан, Ц.Түвшинжаргал, Г.Нэмэхбаяр, Ц.Батхүү, Д.Ууганбаяр, Т.Мөнхбаатар нарын найман хурандааг шагнав.
Ташрамд дуулгахад, Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оноос Монгол Улсад хурандаа цолыг олгож эхэлсэн түүхтэй. Харин Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2016 онд "Хурандаа нарын өдөр"-ийг бий болгосон байдаг.