Х.Клинтон дэд ерөнхийлөгчид сенатч Кейнийг нэр дэвшүүлэхээр сонгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-07-23 11:39:57

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас /АН/ нэр дэвших нь үндсэндээ тодорхой болоод байгаа Хиллари Клинтон дэд ерөнхийлөгчийн сонгуульд сенатч Тим Кейнийг өрсөлдүүлэхээр сонгосноо баасан гарагт твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Кейн бол Виржини муж улсын захирагч, тус муж улсын төв Ричмонд хотын даргаар ажиллаж байсан хүн юм.

Виржини муж улс нь энэ оны 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар ширүүн өрсөлдөөн өрнөх газруудын нэг билээ.

Х.Клинтон болон Кейн нар ирэх даваа гарагт Пенсильвани муж улсад АН-ын их хурал эхлэхээс өмнө буюу маргааш Флорида муж улсад уулзах ажээ.

Г.Доржханд
 

相关新闻