Соёлын дэд сайд М.Батбаяр Дундговь аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-02-24 13:53:32
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын баг өчигдөр Дундговь аймагт ажиллав. 
Тэрээр аймгийн удирдлагууд болон соёл урлагийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, шинээр байгуулж буй Соёл, урлагийн газрын бүтэц, үйл ажиллагаатай танилцан, Төвийн бүсийн жишиг соёлын төвөөр шалгарсан Хулд сумын соёлын төвөөр зочлон шагналыг гардуулжээ.
Тус ажлын багийн бүрэлдэхүүнд Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын дарга Д. Наранцэцэг, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Соёл гэгээрлийн газрын Орон нутаг дахь соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах мэргэжилтэн Д.Мөнхцэцэг нарын албаны бусад хүмүүс багтсан аж. 

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат ажлын багтай уулзахдаа Соёл, урлагийн газрын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

相关新闻