Агаарын тээврийн компаниудад Украины дээгүүр нисэхгүй байхыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /BBC/. Нисэх онгоцнуудыг андууран сөнөөх, нислэгийн
хөдөлгөөний удирдлага цахим халдлагад өртөх эрсдэлтэй байгаа тул Украины
дээгүүр нисэхгүй байхыг “Safe Airspace” ажиглалтын байгууллага агаарын тээврийн компаниудад уриалжээ.
“Safe
Airspace” нь 2014 онд Малайзын “Malaysia
Airlines” компанийн “MH17” дугаарын нислэг үйлдэж байсан нисэх
онгоц Украины зүүн нутгийн дээгүүр нисэн өнгөрч байхдаа сүйрсний дараа агаарын
тээврийн компаниудад аюулгүй байдлын мэдээлэл өгөх зорилгоор байгуулагджээ.
Украин дахь
хурцадмал хийгээд тодорхойгүй байдлын түвшин туйлын өндөр байгаа нь иргэний
агаарын тээвэрт томоохон эрсдэлийг бий болгож байна гэж тус ажиглалтын байгууллагын
цахим хуудсанд мэдээлээд, эрсдэлийн түвшнийг “нисэхгүй байх” хэмжээнд хүргэн
ахиулжээ.