Д.Ганбат Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Дангаагийн Ганбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдад томиллоо.
Түүнийг олонх буюу 94.7 хувь дэмжсэн юм. Мөн үеэр Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг 94.7 хувийн саналаар баталлаа. Тус тогтоолоор Цэрэндашийн Оюунбаатарыг Шадар сайдын, Сангажавын Баярцогтыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын, Намдагийн Батцэрэгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Лүндэгийн Пүрэвсүрэнг Гадаад хэргийн сайдын, Баярбаатарын Болорыг Сангийн сайдын, Дамбийн Дорлигжавыг Хууль зүйн сайдын, Дондогдоржийн Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайдын, Зангадын Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдын, Цэрэндашийн Цолмонг Батлан хамгаалахын сайдын, Лувсаннямын Гантөмөрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын, Мөнхчулууны Зоригтыг Зам, тээврийн сайдын, Рэнцэндоогийн Жигжидийг Уул уурхайн сайдын, Гарьдхүүгийн Баярсайханыг Хөдөлмөрийн сайдын, Содномзундуйн Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын, Раднаагийн Бурмааг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын, Дашзэвэгийн Зоригтыг Эрчим хүчний сайдын, Самбуугийн Ламбааг Эрүүл мэнд, спортын сайдын, Мэндсайханы Энхсайханыг Монгол Улсын сайдын үүрэг ажлаас чөлөөллөө.
Б.Туул