Азийн шатрын холбооноос шүүгчдэд зориулсан үнэгүй сургалт зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн шатрын холбоо /АШХ/-ноос 2022 оны 3 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд шүүгчид болон зохион байгуулагчдад зориулсан ФИДЕ-гийн шинэчлэлтийн талаарх сургалт зохион байгуулна.
Энэхүү сургалтанд / IA, FA, IO, NA/ буюу Олон улсын шүүгч, ФИДЕ шүүгч, олон улсын зохион байгуулагч, улсын шүүгч цолтой Монгол Улсын иргэд болон Ази тивийн хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд үнэ төлбөргүй юм байна.
Жич: Хамрагдах хүсэлтэй шүүгчид доорх мэдээллийг англиар mcfgensek@gmail.com, kharuulk@gmail.com
цахим хаягууд руу 02.26-ны дотор илгээнэ үү.
1. Email (цахим хаяг):
2. Surname (Овог):
3. Name (Нэр):
4. FIDE ID (ФИДЕ дугаар):
5. FIDE title (ФИДЕ Цол (IA, FA, IO, NA)):
6. The Email that you want to join Zoom meeting (Zoom-д холбогдох цахим хаяг):
7. Spoken language 1,2,3 (Сургалт авах хэлний сонголт 1-3
руу жагсаах):
10. Which session will you attend ? (Аль өдрийн сургалтанд хамрагдах вэ):
Friday 4 March 2022; 09:00 - 12:00 GMT (UK Time)
Saturday 5 March 2022; 09:00 - 12:00 GMT + 4 (Dubai Time)
Sunday 6 March 2022; 09:00 - 12:00 GMT + 4 (Dubai Time)
Monday 7 March 2022; 09:00 - 12:00 GMT + 4 (Dubai Time)