ЭЕШ-д 1200 орчим сурагч хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 14-нөөс ирэх 4-р сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Бүртгэлийг https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар авч байна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй бөгөөд нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа.
Энэ онд
улсын хэмжээнд 33 мянга гаруй
суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна. Харин манай аймагт
элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох 1200 гаруй хүүхэд байгаа юм.
Энэ жил монгол хэл
бичгийн шалгалт болон элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулна. Ингэхдээ эхний шалгалтад
хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж
чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно.
Мөн 12 дугаар ангийн
шалгуулагчдад онлайн сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллах аж. Шалгуулагчид “EEC”
апплекейшнийг
ашиглан
өөрийн
хувийн
мэдээлэл
болон элсэлтийн
ерөнхий
шалгалттай
холбоотой
мэдээллийг
нэг дороос,
түргэн
шуурхай
авах боломжтой юм.