Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилгыг энэ онд эхлэхээр болжээ.
Тус барилгыг улсын төсвийн 2.2 тэрбум төгрөгөөр барих бөгөөд уг төв ашиглалтад орсноор бизнес эрхлэгчдийг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, улмаар импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой аж.
Говьсүмбэр аймаг бол эргэн тойрондоо дөрвөн аймгийн есөн сумтай хиллэдэг, өөрийн аймгийн болон бусад аймаг сумын иргэдэд төрийн үйлчилгээ хүргэдгээрээ онцлогтой аж.