Цагаан тоосны дэгдэлтийн асуудлаар Жаргалант сумын иргэдтэй уулзана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Жаргалант сумын 1254 иргэн цагаан тоосны асуудлаар өргөдөл гаргажээ. Эдгээр иргэдийн өргөдлийг аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.
Үүний дагуу энэ сарын 23-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд Жаргалант сумын иргэдтэй уулзалт хийхээр болжээ. Уулзалтаар цагаан тоосыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө иргэдэд танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсох аж.
“Эрдэнэт
үйлдвэр”
ТӨҮГ-ын Хаягдлын
аж ахуйгаас
гардаг
цагаан
тоос нь ойролцоох
Говил, Баянцагаан
багууд
болон Жаргалант
сумын нутаг дэвсгэрийг
хамран
дэгддэг.
Уг тоос нь
иргэдийн
эрүүл мэнд, байгаль
орчинд
сөрөг нөлөө үзүүлдэг
учраас
иргэдийн
зүгээс
цагаан тоосыг
дарах ажлыг эрчимжүүлэх, цаашлаад иргэдэд нөхөн олговор олгох хэрэгтэй
гэх байр суурь илэрхийлж байгаа юм.