"Соёмбо" баг футзалын аймгийн аварга болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
Биеийн тамир, спортын газар, Хөл бөмбөгийн холбоо хамтран "Аймгийн
залуучуудын Футзалын аварга шалгаруулах" тэмцээнийг Өлгий хотод энэ сарын 19-20 ны өдрүүдэд
зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 18 баг оролцож, хурд хүч,
авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Х.Айбол ахлагчтай
"Соёмбо" баг тэргүүлж аваргын алтан медаль хүртлээ. Х.Жанболат
ахлагчтай "Көкжал", Т.Ахжол ахлагчтай "Өлгий барс"
багууд удаах байруудад шалгарав.
Түүнчлэн "Шилдэг мэргэн
буудагч"-аар Х.Жанболат, "Шилдэг тэгш тоглогч"-оор Т.Ахжол,
"Шилдэг хаалгач"-аар Али нар тус тус тодорлоо.