Насанд хүрээгүй 15 хүүхэд хохирогчоор тогтоогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-02-18 19:22:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2021 онд гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцсон 154 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Ял шийтгүүлсэн 154 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл 16-17 насны 2 хүн, 18-21 насны 7, 22-29 насны 36, 30-34 насны 41, 35-аас дээш насны 68 хүн байгаа аж. Нийт 154 хүнээс 65 хүнийг хорих ялаар, 59 хүнийг торгуулийн ялаар, 17 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 13 хүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн байна.

Шүүхээр шийдвэрлэгдсэн 156 эрүүгийн хэрэгт 173 эрэгтэй, 79 эмэгтэй, насанд хүрээгүй 15 хүүхэд хохирогчоор тогтоогдсон. Хохирогч хүүхдүүдийг насны ангиллаар нь авч үзвэл 0-13 насны 3 эмэгтэй хүүхэд, 1 эрэгтэй хүүхэд, 14-15 насны 1 эрэгтэй 4 эмэгтэй хүүхэд, 16-17 насны 2 эрэгтэй, 4 эмэгтэй хүүхэд байна.

Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын нийт хэмжээ 828,3 сая төгрөг ажээ. 

相关新闻