Завханы харваачид мөсөн сурын харвааг тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-02-18 18:50:32

Завхан/МОНЦАМЭ/. Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээн, мөсний сур харваанд Завхан аймгийн харваач түрүүллээ гэж аймгийн Сурын холбооноос мэдээлэв.

Үндэсний спортын VII наадмын мөсөн сурын цуваа харваанд 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 300 тамирчин оролцжээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Алтай Улиастай Эрчим хүчний салбар төрийн өмчит хувьцаат компанийн харваач Н.Доржготов 20 сумнаас 20 онож тэргүүн байр эзэллээ.

Харин Улиастай сумын харьяат харваач Б.Алтангэрэл 17 оноогоор мөсөн сурын спортын мастер, Дөрвөлжин сумын харьяат М.Лхагвасүрэн 16 оноогоор мөсөн сурын спортын дэд мастер цолны болзол хангалаа. Тус наадмын 


相关新闻