БОАЖГ 2022 онд 14 зорилт дэвшүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БОАЖГ-аас 2022 онд 14 зорилт 75 үйл
ажиллагааг зохион байгуулахаар аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ
байгуулжээ.
2022 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг
ангилан ялгах ажлыг эрчимжүүлэх, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг
өрнүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн тохижилт, хамгаалалтыг сайжруулах,
булгийн эхийг хашиж хамгаалах, усны сан бүхий
газарт тэмдэгжүүлэлт хийх, эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийлгэх ажлыг үргэлжлүүлэн
зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Мөн "Эко сургууль хөтөлбөр"-т хамрагдаж буй
сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран ажиллах, тэдэнд дэмжлэг үзүүлэх, аялал
жуулчлалын гол бүс нутгийг түшиглэсэн Аялал жуулчлалын төв, цогцолборыг төр,
хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулахыг бодлогоор
дэмжих ажлуудыг гүйцэтгэх аж.