Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Наурыз баяраар Баян-Өлгий аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-02-18 12:44:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Наурыз баяраар Баян-Өлгий аймагт зочлохоор төлөвлөж байна.

Тэрээр энэ онд багтаан 21 аймгаар тойрч "Шинэ сэргэлтийн бодлого"-оо орон нутгийн иргэдэд танилцуулах аж.

"Үндэсний цөөнхдөө хүндэтгэлтэй хандаж, Баян-Өлгий аймгаас танилцуулгаа эхэлнэ. Гол нь надад Баян-Өлгийн өрсөлдөх чадварыг сайжруулах хоёр том төслөө танилцуулаарай" хэмээн энэ сарын 17-ны өдөр Төрийн ордонд болсон нэгдсэн зөвлөгөөний үеэр Засгийн газрын тэргүүн хэлэв.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржаны мэдэгдсэнээр Ерөнхий сайд Баян-Өлгий аймагт казах түмний хаврын баяр “Наурыз”-ын үеэр ирэх ажээ. 

相关新闻