Дэлгэрцогт суманд “Малчдын нэг өдөр” үйл ажиллагааг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ЗДТГ-аас энэ сарын 25-27-нд
“Малчдын нэг өдөр”-ийг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байна.
Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны аймгийн салбар, тус аймгийн Сургалт судалгааны хүрээлэн ТББ оролцож, малчдад “Малын хулгайн гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажил”, “Малчдын эрүүл мэнд, эрүүл зөв хооллолт”, “Иргэдийн
оролцоо, “Хоршооны эрх зүйн орчин, Хоршоо хөгжүүлэх сан”-ийн тухай мэдээлэл,
сургалт хийнэ.
Мөн энэ үеэр малчдыг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт
хамруулж, мал аж ахуйн салбарт амжилт гарган, бусдад үлгэр дууриал болж буй
тэргүүний малчдад шагнал гардуулж, хүндэтгэлийн тоглолт болох ба малчдыг
идэвхжүүлэх, монгол өв соёл, тоглоом наадгайг сурталчлах, нутагшуулах зорилгоор
дэмбээ, шагай хамах, буухиа тэмцээнүүдийг
мөн зохион байгуулах юм.
Энэ үеэр малчдад зориулсан шинэ хууль тогтоомжийн "Өврийн ном"-ыг хэвлэн гаргах ба хэвлүүлэх зардлыг аймгийн Засаг даргын нөөц
сангаас шийдвэрлэх ажээ.