Санал солилцох уулзалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-02-17 19:45:46

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газраас Баянхонгор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй хамтран ажиллах, санал солилцох уулзалтыг зохион байгуулав. 

Уулзалтад Баянхонгор телевиз, Хөгжлийн ертөнц TV-10 телевиз, Номгон телевиз, Өнөөгийн Баянхонгор сонин, Баянхонгор таймс сонины төлөөллүүд, МОНЦАМЭ агентлагийн Баянхонгор аймаг дахь сурвалжлагч оролцов. Уулзалтын үеэр Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал, Шүүхийн нээлттэй байдлыг хангах талаар мэдээлэл өгч, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажлын хүрээнд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хамтран санал солилцов.

Мөн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Батдорж ирсэн сэтгүүлчдэд “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-ын талаар танилцуулж, гарын авлагыг тараасан.

Тус үйл ажиллагааг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын тушаалаар байгуулсан “Шүүхийн байранд мэдээлэл түгээх”, “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-ыг хэрэгжүүлэх болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг зохион байгуулжээ.

相关新闻