Бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ тавдугаар сар 13 хүртэл үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Тус аймаг “Эрүүл жаргалтай Баянхонгорчууд” аяны хүрээнд 15-64 насны иргэдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон талаар бид мэдээлсэн. Тус үзлэг оношилгоо нь ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээг хослуулахаараа онцлог.
Аймгаас томилсон дөрвөн ажлын хэсэг 20 сум суурин газарт хүрч, уг үзлэг оношилгоог гардан явуулах, уг үзлэг шинжилгээний сумдад зохион байгуулах хуваарийг хүргэж байна.
Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг
Баян-Овоо сум 2022.02.17-19
Заг сум 2022.02.26-28
Гурванбулаг сум 2022.03.01-03
Галуут, Жаргалант суманд олон улсын хорио цээрт шүлхий өвчний нөхцөл байдлаас хамаарч өдөр төлөвлөнө.
Өлзийт сум 2022.03.09-11
Баянговь сум 2022.03.12-14
Баянлиг сум 2022.03.15-17
Богд сум 2022.03.18-20
Жинст сум 2022.03.21-23
Шаргалжуут тосгон 2022.03.24-26
Шинэжинст сум 2022.03.28-30
Баян-Өндөр сум 2022.03.31-2022.04.02
Баянцагаан сум 2022.04.03-05
Баацагаан сум 2022.04.06-08
Баянбулаг сум 2022.04.11-13
Хүрээмарал сум 2022.04.14-16
Бууцагаан сум 2022.04.17-19
Бөмбөгөр сум 2022.04.20-22
Эрдэнэцогт сум 2022.04.25- 27
Аймгийн төвд
Оточмандал өрхийн эрүүл мэндийн төв 2022.05.02-04
Энхбүрд өрхийн эрүүл мэндийн төв 2022.05.05-07
Оточномгон өрхийн эрүүл мэндийн төв 2022.05.08-10
Наранмандал өрхийн эрүүл мэндийн төв 2022.05.11-13-ны өдөр тус тус зохион байгуулна.
Нийт иргэдээ дээрх хуваарийн дагуу эрүүл мэндийн үзлэг шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.