Аймгийн ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдаанаар 11 асуудлыг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-02-16 12:19:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдаан 2 дугаар сарын 15-ны өдөр цахим болон танхимын хэлбэрээр хуралдаж, нийт 11 асуудлыг хэлэлцэв.

Тус хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, ИТХ-ын хорооны үйл ажиллагааны журам, ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх журам”-ыг баталжээ.

Мөн аймгийн ИТХ-ын зөвлөл байгуулах тухай, ИТХ-ын хороод байгуулах тухай, газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох тухай, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхэд санал өгөх тухай, Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам батлах, Үндсэн хөрөнгө актлах, данснаас хасах тухай тус тус хэлэлцсэн байна. 

相关新闻