"Хүүхдийн автобус"-аар үйлчилж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-02-14 21:08:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын “Гэгээн сумади” сургууль, цэцэрлэгийн цогцолбор хүүхэд багачуудаа хүлээн авч хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүллээ. 

Шинэ суурьшлын бүсэд байгуулсан тус сургууль нэг ээлжиндээ 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд аймгийн төвийн  цэвэр агаарт СӨБ, бага, дунд, бүрэн дунд боловсролыг цогцоор нь олгох боломжтой болсон юм.

"Гэгээн сумади" нь аймагтаа анхдагч "Хүүхдийн автобус"-тай сургууль болсон бөгөөд хоёр чиглэлд сурагч багачууддаа үйлчилж байна. 

相关新闻